- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ, САЙДЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 08
Улаанбаатар хот
20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ, САЙДЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 342 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "20 минутын хот Үндэсний хорооны дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
2."20 минутын хот Үндэсний хороо"-ны Ажлын албаны орон тооны хязгаарыг 15 байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолын 2-т заасан Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 341 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Чиг үүрэг нь шилжсэнтэй холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны архивын баримт, холбогдох материалыг 20 минутын хот Үндэсний хороонд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
