- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
(Энэ тогтоолын тэмдэглэх хэсэгт Засгийн газрын 2024 оны 97 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт, эсхүл холбогдох бусад хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу байгуулагдсан болон энэ тогтоолын 1-д зааснаас бусад Засгийн газрын тогтоолоор байгуулсан үндэсний хороо, комисс, зөвлөлийг татан буулгасугай.
3.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүний эрхийг хангах үндэсний хорооны чиг үүргийг Төрийн бүтээмжийн үндэсний хороонд шилжүүлэн, Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн Ажлын албаны орон тооны хязгаарыг 15 байхаар тогтоож, түүний үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 98 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий Гишүүд хэсэгт "Гишүүд:" гэсний дараа "Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан (зөвшилцсөнөөр);" гэж нэмсүгэй.
5.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 234 дүгээр тогтоолын 4 дэх заалтын "хамтран ажиллахыг" гэсний дараа "Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн," гэж нэмж, мөн тогтоолын 2 дахь заалтын "Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт" гэснийг "Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд" гэж өөрчилсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.
7.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоол, "Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
