A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Агаарын тухай хуулийн 6.1.2, 6.2, Автотээврийн тухай хуулийн 5.1.6, Аялал жуулчлалын тухай хуулийн 20.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.3, 22.9, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.3, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7.1, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.1, 22.2, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 11.3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.6, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 221.1, Боловсролын ерөнхий хуулийн 23.3, 24.1.9, Оюуны өмчийн тухай хуулийн 10.3, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.9, Усны тухай хуулийн 91.3, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.2, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 4.1.3, Хүнсний тухай хуулийн 18.4, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16.1, 16.2, Хэмжил зүйн тухай хуулийн 18.2, Цөмийн энергийн тухай хуулийн 10.3, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6.1, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.7Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

(Энэ тогтоолын тэмдэглэх хэсэгт Засгийн газрын 2024 оны 97 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 3 дугаар, Боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 5 дугаар, Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 6 дугаар, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 7 дугаар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 8 дугаар, Допингийн эсрэг үндэсний зөвлөл (платформ)-ийн бүрэлдэхүүнийг 9 дүгээр, Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 10 дугаар, Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 11 дүгээр, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 12 дугаар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 13 дугаар, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 14 дүгээр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 15 дугаар, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 16 дугаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 17 дугаар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 18 дугаар, Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 19 дүгээр, Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 20 дугаар, Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 21 дүгээр, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 22 дугаар, Сансрын бодлогын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 23 дугаар, Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 24 дүгээр, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 25 дугаар, Усны үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 26 дугаар, Уур амьсгалын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 27 дугаар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг 28 дугаар, Үндэсний тээврийн хорооны бүрэлдэхүүнийг 29 дүгээр, Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 30 дугаар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 31 дүгээр, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 32 дугаар, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 33 дугаар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 34 дүгээр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 35 дугаар, Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 36 дугаар, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 37 дугаар, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 38 дугаар, "Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 39 дүгээр, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд ажиллах Засгийн газрын комисс, хороо, тэдгээрийн даргыг 40 дүгээр хавсралт, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 41 дүгээр хавсралт, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 42 дугаар хавсралт, Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 43 дугаар хавсралт, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 44 дүгээр хавсралт, Аж үйлдвэржилтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 45 дугаар хавсралт, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 46 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 41-43 дугаар хавсралтыг Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоол, 44 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2024 оны 97 дугаар тогтоол, 45 дугаар хавсралтыг Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоол, 46 дугаар хавсралтыг Засгийн газрын 2024 оны 211 дүгээр тогтоолоор тус тус нэмсэн. Энэ тогтоолын 1 дэх заалтад Засгийн газрын 2024 оны 95, 97, 121, 128 дугаар тогтоол, Засгийн газрын 2025 оны 98, 159 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ тогтоолын 43 дугаар хавсралтад Засгийн газрын 2024 оны 158 дугаар тогтоолоор, 11 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 159 дүгээр тогтоолоор, 4 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 213 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ тогтоолын 4, 8, 16, 17, 26, 27, 34, 39, 41-44, 46 дугаар хавсралтад Засгийн газрын 2025 оны 159 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт, эсхүл холбогдох бусад хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу байгуулагдсан болон энэ тогтоолын 1-д зааснаас бусад Засгийн газрын тогтоолоор байгуулсан үндэсний хороо, комисс, зөвлөлийг татан буулгасугай.

3.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүний эрхийг хангах үндэсний хорооны чиг үүргийг Төрийн бүтээмжийн үндэсний хороонд шилжүүлэн, Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн Ажлын албаны орон тооны хязгаарыг 15 байхаар тогтоож, түүний үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 98 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий Гишүүд хэсэгт "Гишүүд:" гэсний дараа "Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан (зөвшилцсөнөөр);" гэж нэмсүгэй.

5.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 234 дүгээр тогтоолын 4 дэх заалтын "хамтран ажиллахыг" гэсний дараа "Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн," гэж нэмж, мөн тогтоолын 2 дахь заалтын "Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт" гэснийг "Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд" гэж өөрчилсүгэй.

(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.

7.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоол, "Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ