- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 89 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 26
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 26.3, 29.2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Тусгай зориулалтаар 2024 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоо хэмжээ"-ний хүснэгтийн 1 дэх заалтын "Угалз" гэсэн баганын "14" гэснийг "20" гэж, "Тэх" гэсэн баганын "24" гэснийг "30" гэж, 2 дахь заалтын "Угалз" гэсэн баганын "6" гэснийг "8" гэж, "Тэх" гэсэн баганын "21" гэснийг "24" гэж, 9 дэх заалтын "Угалз" гэсэн баганын "5" гэснийг "6" гэж, "Тэх" гэсэн баганын "8" гэснийг "11" гэж, 13 дахь заалтын "Угалз" гэсэн баганын "7" гэснийг "9" гэж, "Нийт" гэсэн хэсгийн "Угалз" гэсэн баганын "70" гэснийг "81" гэж, мөн хэсгийн "Тэх" гэсэн баганын "115" гэснийг "127" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх