- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ, САЙДЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ, САЙДЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 342 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын албаны орон тооны хязгаарыг 15 байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолын 2-т заасан Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
4.Энэ тогтоолын 1-д заасан "Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дүрэм" батлагдсантай холбогдуулан "Хяналт шалгалт хийх нийтлэг журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хяналт шалгалт хийх нийтлэг журам"-ын 3.7 дахь заалт, 3.13.2 дахь дэд заалтын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт" гэснийг "Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд" гэж, мөн журмын 3.8 дахь заалтын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газар" гэснийг "Хяналт, үнэлгээний Үндэсний хороо" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
