- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- КОНВЕНЦ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 06 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
КОНВЕНЦ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл."Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц" /цаашид "конвенц" гэх/-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр дараах тайлбар, мэдэгдэлтэйгээр соёрхон баталсугай:
1.1.Конвенцын 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн а) заалтыг үндэслэн Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд конвенцын 3 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх;
1.2.Конвенцын 5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд конвенцын 5 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх;
1.3.Конвенцын 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дагуу мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Татварын асуудлаарх Талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон эдийн засгийн харилцааг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхийг зорьж," гэж заасныг Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
1.4.Конвенцын 7 дугаар зүйлийн 17 дахь хэсгийн b), d)-д тус тус заасны дагуу мөн зүйлийн 4 дэх хэсгийг Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
1.5.Конвенцын 9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн дагуу мөн зүйлийн 4 дэх хэсгийг Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
1.6.Конвенцын 13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дагуу мөн зүйлийн 1 дэх хэсгийн Хувилбар А-д заасныг Монгол Улс өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд хэрэглэхээр сонгох;
1.7.Конвенцын 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн а) заалтыг үндэслэн Монгол Улс мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг агуулсан өөрийн хамрагдах татварын гэрээнүүдэд конвенцын 17 дугаар зүйлийг бүхэлд нь хэрэглэхгүй байх;
1.8.Конвенцын 18 дугаар зүйлийн дагуу Монгол Улс конвенцын 6 дугаар бүлгийг бүхэлд нь хэрэглэхгүй байх.
2 дугаар зүйл.Энэ конвенцод нэгдэн орсонтой холбогдуулан энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-1.8 дахь хэсэгт заасныг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх