A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 7.3 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд "Үндэсний хөгжлийн хүрээлэн" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2."Үндэсний хөгжлийн хүрээлэн" улсын төсөвт үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, орон тоог 35-аас илүүгүй байхаар тооцон зохион байгуулалтын бүтцийг батлахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт, үйл ажиллагаанд нь зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

3."Үндэсний хөгжлийн хүрээлэн" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд 2024 онд шаардагдах эх үүсвэрийг батлагдсан төсвийн багцдаа багтаан зохицуулалт хийх замаар, 2025 оноос эхлэн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД, БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР