A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 17

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Батмөнхийн Батцэцэг, Ухнаагийн Отгонбаяр нарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Сүрэнжавын Лүндэгийг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Батжаргалын Заяабал, Болдын Уянга нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Болдын Жавхланг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Жаргалсайхан, Сүрэнжавын Лүндэг, Болдын Уянга нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Болдын Жавхланг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Батмөнхийн Батцэцэг, Жамбалын Ганбаатар нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Батжаргалын Заяабал, Ухнаагийн Отгонбаяр нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Хассуурийн Ганхуягийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН