- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 19
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Оюунсайханы Алтангэрэлийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Оюунсайханы Алтангэрэлийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх