- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 43
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1 дэх заалтын "11/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:" гэсэн дэд заалтын 1-д "(Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй)" гэснийг "(Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй)" гэж, мөн дэд заалтын 6-д "Төрийн захиргааны удирдлагын газар" гэснийг "Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэстэй)" гэж тус тус өөрчилсүгэй.
2."Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 248 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
