- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Санхүүгийн мэдээллийн технологийн төв)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 17
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газрыг "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2."Санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 177 дугаар тогтоолын 3 дахь заалтын ""Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газрын" гэснийг ""Санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын" гэж өөрчилж, мөн тогтоолын 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A