- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ (газар доор хүчлээр уусган уран олборлох )
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 160
Улаанбаатар хот
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газар доор хүчлээр уусган уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Уг техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх