A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 02

Зуунмод

ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын тухай хуулийн зарим заалтад 2022 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрлэх бүрэн эрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд шилжсэний дагуу сумын ИТХ-ын 2021 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 05 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 1-д заасан "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх зардлын тариф", тус хавсралтын 3-т заасан "Энгийн хог хаягдлыг булшлах зардлын тариф"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг холбогдох газарт уламжилж Хууль эрх зүйн нэгдсэн санд баяжилт хийлгэж ажиллахыг сумын Засаг дарга Ч.Сарангэрэлд үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөөгийн хөгжил, тохижилт үйлчилгээ хариуцсан хороонд даалгасугай.

ДАРГА Г.МӨНХБАДРАЛ