- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (олон улсын сонгодог бүжгийн болон залуу хийлчдийн уралдаан)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 48
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Оросын Холбооны Улсын Пермь хотод зохиогдсон Арабеск олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Үенгийн Анарт 65,0 (жаран тав) сая төгрөг, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд 9,0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.
2.Мөнгөн шагналд шаардагдах 74,0 (далан дөрөв) сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх