A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 12

Мэргэн хошуу

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухайн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2/д/ дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6,2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр заалт "Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын болон хөнгөлөлтийн хэмжээг хавсралтаар баталсугай" гэснийг "Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай" гэж, хавсралтын "татвараас чөлөөлөх малын тоо толгойн хэмжээ" гэснийг "0 төгрөгөөр татвар ногдуулах малын тоо толгойн хэмжээ" гэж, хүснэгтийн "Албан татвараас чөлөөлөх малын тоо толгой" гэснийг "Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тооноос Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.3-т заасан 0 төгрөгөөр тогтоох малын тоо толгой" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулах, татварын орлого төвлөрүүлэлтэнд хяналт тавин ажиллаж тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Энхтөрд/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд даалгасугай.

4.Тогтоолын өөрчлөлтийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад уламжлан орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Энхтөр/ -д даалгасугай.

ДАРГА Ж.ПҮРЭВХҮҮ