- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 131 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 66
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай" Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 131 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хужирт-Бат-Өлзийт чиглэлийн 49 км авто зам, барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ын 11 дэх заалтын дараа энэ тогтоолын хавсралтад заасан агуулга бүхий 12 дахь заалт нэмсүгэй.
2.Мөн хавсралтын "Нийт" хэсгийн "1,210,000" гэснийг "1,330,000" гэж өөрчилсүгэй.
3.Батлагдсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэнд даалгасугай.
4.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам барилгын ажлын явцад түүх, соёлын эд зүйлс илрэх тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх, авто замын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЦ.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх