A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 06 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 23.1.15 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"23.1.15.ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих."

2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7 дахь заалтын "хөгжлийн" гэсний өмнө "Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүн," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР