A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийн XV.1.1.44-т тусгагдсан Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн 61.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолоор баталсан солбицол бүхий талбайд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох арга хэмжээ авахыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатад даалгасугай.

3.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам барилгын ажлын явцад түүх, соёлын эд зүйлс илрэх тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх, авто замын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЦ.ТУВААН