- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 22
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" 2024 оны 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын "3.1.Хангайн бүс" хэсгийн Бүсийн хөгжлийн зорилгын "Орхоны хөндий, Хангайн нурууны байгалийн онцлогт тулгуурлан аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлсэн "Дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс" болно." гэснийг "дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан "Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс" болно." гэж, "3.2.Баруун бүс" хэсгийн Бүсийн хөгжлийн зорилгын "соёлын өвд түшиглэсэн тусгай сонирхлын аялал жуулчлалаар төрөлжиж, мал аж ахуй, газар тариалангийн нөөцөд тулгуурлан эко үйлдвэрлэлийн хоршилт бүхий "Тогтвортой хөгжлийн бүс" болно." гэснийг "соёлын өв, эрчим хүчний нөөцөд түшиглэн "Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс" болно." гэж, "3.3.Хойд бүс" хэсгийн Бүсийн хөгжлийн зорилгын "аялал жуулчлал, амралт сувилал, хүнд үйлдвэрлэлээр төрөлжсөн "Аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн хөгжлийн бүс" болно." гэснийг ""Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс" болно." гэж, "3.4.Төвийн бүс" хэсгийн Бүсийн хөгжлийн зорилгын "холбогдож, уламжлалт мал аж ахуй болон эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжиж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан "Эрүүл хүнс үйлдвэрлэгч,экспортлогч бүс" болно." гэснийг "холбогдон хөдөө аж ахуй болон байгалийн нөөцөд тулгуурлан "Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс" болно." гэж, "3.5.Зүүн бүс" хэсгийн Бүсийн хөгжлийн зорилгын "түшиглэсэн аялал жуулчлал, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжсөн "Олон улсын худалдаа, тээвэр, логистикийн таталцлын бүс" болно." гэснийг "түшиглэн "Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс" болно." гэж, "3.6.Говийн бүс" хэсгийн Бүсийн хөгжлийн зорилгын "өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлал хөгжсөн "Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс" болно." гэснийг "уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн "Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс" болно" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх