A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 24

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр"-ийн "Албан тушаал" гэсэн баганын эхний мөрөнд "Төрийн улс төрийн албаны удирдах албан тушаал /Тамгын газар/" гэж, "Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр" гэсэн баганад "2.1 хүртэл" гэж, "Албан тушаал" гэсэн баганын 5 дахь мөрөнд "Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны хэлтсийн дарга" гэж, "Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр" гэсэн баганад "1.80" гэж, "Албан тушаал" гэсэн баганын 6 дахь мөрөнд "Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны зөвлөх" гэж, "Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр" баганад "1.60" гэж тус тус нэмсүгэй.

2."Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь заалтын "Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр" гэсэн баганын "1.4", "1.2", "1.1" гэснийг "3.8 хүртэл" гэж, 2 дугаар хавсралтаар баталсан "Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр"-ийн "Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр" гэсэн баганын 4 дэх мөрийн "1.50" гэснийг "1.85" гэж, "Албан тушаал" баганын 5 дахь мөрийн "зөвлөх /ахлах зөвлөх/" гэснийг "ахлах зөвлөх" гэж, "Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр" гэсэн баганын 5 дахь мөрийн "1.30" гэснийг "1.75" гэж, 6 дахь мөрийн "1.10" гэснийг "1.55" гэж, 7 дахь мөрийн "1.00" гэснийг "1.50" гэж, 8 дахь мөрийн "1.40" гэснийг "1.75" гэж, 9 дэх мөрийн "1.30" гэснийг "1.60" гэж, 10 дахь мөрийн "1.00" гэснийг "1.50" гэж, дэс дугаар баганын "1-10" дахь дугаарыг "1-13" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН