- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 25
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "Улсын Их Хурлын Тамгын газар" гэсэн хэсгийн "Тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-1" гэсэн зэрэглэлийн ", Хүрээлэнгийн захирал" гэснийг хассугай.
2.Энэ тогтоолыг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх