- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 28
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 16,085,164.1 сая /арван зургаан их наяд наян таван тэрбум нэг зуун жаран дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2.Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 16,079,765.5 сая /арван зургаан их наяд далан есөн тэрбум долоон зуун жаран таван сая таван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх