A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 198

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын 3.12 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.12.Иргэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд эрүү, иргэн, захиргааны танхимаас сонгож нэрээ дэвшүүлнэ" гэснийг "3.12.Иргэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагыг хангасан бол Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ."

2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын 5.3.1.2-т "Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлахаа сонгоно;" гэснийг "Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно;" гэж, 5.3.1.3-т "Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхээ сонгоно;" гэснийг "Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно;" гэж, 5.3.1.4-т "Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр эрх зүйн тохиолдол шийдвэрлэхээ сонгоно." гэснийг "Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр эрх зүйн тохиолдол шийдвэрлэхээ сонгох бөгөөд энэ тухайгаа журмын 3.6-д заасан өргөдөлд тусгана." гэж, 9.2-т "3.10-3.12-т" гэснийг "3.10-3.11-д" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Л.ЭНХБИЛЭГ