A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 428

Улаанбаатар хот

"ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 46 дугаар тогтоолоор баталсан "Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-ын 2.2.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

"2.2.2.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд гаргах зээлийн батлан даалтын хэмжээ нь банк, санхүүгийн байгууллагаас авах тухайн зээлийн 100 хүртэлх хувь, бусад төрлийн нэг зээлдэгч болон түүний холбогдох этгээдэд гаргах зээлийн батлан даалтын хэмжээ нь банк, санхүүгийн байгууллагаас авах тухайн зээлийн 60 хүртэл хувь буюу сангийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй."

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН