- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ЦИРКИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ЦИРКИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 20.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын циркийн урлагийн уран бүтээлчдийг дэмжих, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монакогийн Вант Улсад зохион байгуулагддаг "Монте Карло дэлхийн циркчдийн их наадам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагддаг "Вукяо олон улсын акробатын наадам"-д Монгол Улс оролцох нь зүйтэй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээнд шаардагдах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцаас болон олон улсын байгууллагын хандив, тусламж, хувийн хэвшлийн оролцоотойгоор санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд, тус арга хэмжээний зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх