- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ (тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 75
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Ц.Ганцэцэг)-т, хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх