- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 23.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэл болон зарим сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол орсон, шинээр батлагдсантай холбогдуулан улсын хэмжээнд 2024 онд "Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Худалдаа, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт, "Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт, "Амины болон нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт, "Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 6 дугаар хавсралт, "Үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 7 дугаар хавсралт, "Уул уурхайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 8 дугаар хавсралт, "Амралт, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 9 дүгээр хавсралт, "Зам, шугам сүлжээний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 10 дугаар хавсралт, "Мод үржүүлэг, таримал ой бий болгох зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 11 дүгээр хавсралт, "Зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 12 дугаар хавсралт, "Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 13 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолоор баталсан жагсаалтад тусгагдсан байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг баримталж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоол болон энэ тогтоолоор баталсан жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A