A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар А/64

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), сургалтыг чанартай зохион байгуулахыг багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.

4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Журам батлах тухай" 2021 оны А/71 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД П.НАРАНБАЯР