A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар 201

Улаанбаатар хот

ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Цагдаагийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, "Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягт"-ыг 2 дугаар, "Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягт"-ыг 3 дугаар, "Сонгуулийн сурталчилгаа явуулсан тайлангийн загвар"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Цагдаагийн ерөнхий газар /Т.Сүхболд/, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Б.Билгүүн/-т тус тус даалгасугай.

ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР