A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл"-ийн маягтыг 2 дугаар, "Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх цагийн хуваарь"-ийн маягтыг 3 дугаар, "Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх нийтэд мэдээлсэн тайлан"-ын маягтыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Б.Билгүүн/, Цагдаагийн ерөнхий газар /Т.Сүхболд/-д тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам батлах тухай" 287 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР