A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт тавих журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Ц.Ганцэцэг)-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (Г.Банзрагч)-нд үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН