- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн, үйлчилгээг мэдээллийн санд бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Шилжилтийн үеийн болон органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэгийн загвар"-ыг "Шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнд олгох баталгаажуулалтын гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙНСАЙДЫН ТУШААЛ
2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар А/545
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн, үйлчилгээг мэдээллийн санд бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Шилжилтийн үеийн болон органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэгийн загвар"-ыг "Шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнд олгох баталгаажуулалтын гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Т.Гантогтох)-т, тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т тус тус үүрэг болгосугай.
3.Журам, загварыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг органик үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, итгэмжлэгдсэн болон хамтын баталгаажуулалтын байгууллагад тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны А-09 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан "Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх