A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавих журам"/
Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1."Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороотой хамтран зохион байгуулж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Ц.Ганцэцэг)-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (Г.Банзрагч)-нд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН