- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 29 дэх заалтын "39" гэснийг "51" гэж өөрчилсүгэй.
(Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3.Жижиг, дунд үйлдвэрийн газарт чиг үүрэг нэмэгдсэнтэй холбоотой гарах нэмэлт зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
4."Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх тухай" Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолын 4 дэх заалтын ""Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" УТҮГ-т" гэснийг "" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх