- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч "Өвбаян-Улаан" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон Баянжаргалан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
ТӨВ АЙМАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 21
Зуунмод
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч "Өвбаян-Улаан" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон Баянжаргалан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт баталсугай.
2.Халаалтын горимыг чанд баримтлан, хэрэглэгчдийг шаардлагатай дулаанаар хангаж батлагдсан үнийг Захиргаааны Хэм Хэмжээний Актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг "Өвбаян-Улаан" ХХК-ний захирал /Ж.Мөнхзул/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 тоот "Үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг хангах үүднээс тогтоолын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /Ц.Оюунчимэг /-д даалгасугай .
ДАРГА Г.СУРМАА
ГИШҮҮН Ц.ОЮУНЧИМЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх