- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ПАРИС 2024" ЗУНЫ XXXIII ОЛИМП, ПАРАЛИМПЫН XVII НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЗАРИМ ТАМИРЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 77
Улаанбаатар хот
"ПАРИС 2024" ЗУНЫ XXXIII ОЛИМП, ПАРАЛИМПЫН XVII НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЗАРИМ ТАМИРЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Парис 2024" зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин тус бүрд олгох мөнгөн шагналыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтад заасан мөнгөн шагналд шаардагдах 1,680,000,000.00 (нэг тэрбум зургаан зуун наян сая) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх