- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Монгол Улсын Ерөнхий сайд асан, Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 84
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан, Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2.Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, дэмжлэг үзүүлж ажиллахыг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
