- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 06 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт:
"4.1.6.чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус.
Тайлбар:"төрөл бүрийн ундаа, ус" гэдэгт үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар ашиглах байгалийн гаралтай өтгөрүүлсэн шүүс, нунтаг баяжмал хамаарахгүй."
2/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 7 дахь заалт:
"
|
7 |
Чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус |
1 литр |
"
3/6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг:
"6.9.Энэ хуулийн 4.1.6-д заасан чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, усны тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
|
Д/д |
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл |
Биет нэгж |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
|||
|
2027 он |
2028 он |
2029 он ба түүнээс хойш |
||||
|
1 |
Чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус |
100 мл-т агуулагдах чихэр, чихэр орлуулагч 0-5 гр |
1 литр |
0 |
0 |
0 |
|
100 мл-т агуулагдах чихэр, чихэр орлуулагч 5 гр-аас дээш |
1 литр |
500 төгрөг |
525 төгрөг |
550 төгрөг |
||
"
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх