- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
ДАРХАН-УУЛ АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 01А/359
Дархан
ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66 дугаар зүйлийн 66.3, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/419 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах цагийн хязгаарыг нэгдүгээр хавсралтаар, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Л.Алтанчимэг)-д даалгасугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбоотой аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/83 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.
4.Холбогдох хууль, тогтоомж, стандартыг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Дархан сумын Засаг дарга /Т.Тулгаа/, Орхон сумын Засаг дарга /Б.Түмэнцогт/, Шарын гол сумын Засаг дарга /Б.Лхамсүрэн/, Хонгор сумын Засаг дарга /Т.Атархишиг/, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (П.Батсүх), Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Д.Нацагдорж)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх