- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН 2021, 2022 ОНЫ ҮНИЙН ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 44
Улаанбаатар хот
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН 2021, 2022 ОНЫ ҮНИЙН ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2499 дугаартай албан бичгээр зөвшилцсөний дагуу "Барилга байгууламжийн 2021, 2022 оны үнийн индекс" -ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ индексийг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулагдахаас өмнө төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, төсөл хөтөлбөрийн урьдчилсан тооцоо судалгаа хийх болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцоход хэрэглэх бөгөөд зураг, төсөв нь магадлалаар баталгаажсан хөрөнгө оруулалтын аливаа санхүүжилтэд хэрэглэхгүй байхаар тогтоосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газар /Д.Гантулга/-т салбарын хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэх, харьцуулалт, судалгаа, тооцооны ажилд хэрэглэх ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
