- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 95
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүн" гэсэн 41 дүгээр хавсралт, 2 дугаар хавсралтаар баталсан "Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны бүрэлдэхүүн" гэсэн 42 дугаар хавсралт, 3 дугаар хавсралтаар баталсан "Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны бүрэлдэхүүн" гэсэн 43 дугаар хавсралт тус тус нэмсүгэй.
2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "40 дүгээр хавсралт" гэсний дараа ", Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 41 дүгээр хавсралт, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 42 дугаар хавсралт, Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 43 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.
3.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "-Дэд дарга" гэсэн хэсэгт "-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга" гэж нэмсүгэй.
4.Энэ тогтоолын 1-д заасан Үндэсний хороодын ажиллах журмыг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Үндэсний хороодын дарга нарт тус тус даалгасугай.
5.Энэ тогтоолын 1-д заасан Үндэсний хороодын Ажлын албаны орон тооны хязгаарыг 15 хүртэл байхаар тогтоож, 2024 онд тэдгээрийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгаж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосугай.
6.Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны үлдэгдэл төлбөрийг "Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв" УТҮГ-ын 2024 оны төсөвт батлагдсан Шинэ хоршоо хөдөлгөөн хөтөлбөр,арга хэмжээний зардлаас шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нарт даалгасугай.
7.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 22
Улаанбаатар хот
ЗАРИМ ҮНДЭСНИЙ ХОРОО, ЗӨВЛӨЛИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор татан буулгах зарим үндэсний хороо, зөвлөлийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтад заасан эрхлэх асуудлын хүрээнд хамаарах үндэсний хороо, зөвлөлийн Ажлын албаны ажилтнуудыг чөлөөлж, албан хэрэг, аж ахуй, санхүүгийн тооцоог дуусган, эд хөрөнгийг хүлээн авах ажлыг хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
3."Эдийн засгийн хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар, "20 минутын хот хөгжлийн төв", "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХХК-ийн чиг үүрэг, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан 2025 оны 08 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт үүрэг болгосугай.
4.Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зарим хуульд заасан хороо, зөвлөлийн талаарх зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төсөл болон "Хяналт шалгалт хийх нийтлэг журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах санал боловсруулж, 2025 оны 08 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нарт даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоол, "Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох, дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулж, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 288 дугаар тогтоол, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 251 дүгээр тогтоол, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр тогтоол, "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 128 дугаар тогтоол, "Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоол, "Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 342 дугаар тогтоол, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 391 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 352 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 482 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 425 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 410 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 383 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 316 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 329 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 313 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 314 дүгээр тогтоол, "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 305 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар зүйл, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 194 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 196 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар тогтоол, "Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоол, "Үндэсний хороо байгуулах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгээр тогтоол, "20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 131 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 229 дүгээр тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар тогтоол, "Төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 202 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай" Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 3, 4 дүгээр зүйл, мөн тогтоолын 1, 5, 10, 12, 13, 16, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 26, 29, 30, 32, 33, 36, 38, 39, 41, 42, 43, 45 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
