- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 61
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.3, 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" /Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам/ Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх