- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 111 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 91
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Боловсролын мэдээллийн технологийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 111 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан ""Боловсролын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм"-д доор дурдсан агуулга бүхий 3.2.11, 3.2.12, 3.2.13 дахь дэд заалтууд нэмсүгэй:
"3.2.11.цахим сургалт зохион байгуулах, бүх түвшний боловсролын цахим сургалтад дэмжлэг үзүүлэх;
3.2.12.боловсролын салбарт нэвтрүүлэх шинэ технологийг судлах, турших, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах;
3.2.13.боловсролын их өгөгдлийн сан бүрдүүлэх, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх."
2.Мөн дүрмийн 3.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.1.Төвийн үндсэн зорилго нь боловсролын салбарын мэдээллийн болон удирдлагын систем, сургалтын цахим контент, сургалтын нэгдсэн платформ, мэдээллийн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ болон боловсролын дата төвийн тогтвортой ажиллагааг хангах, хяналтыг хэрэгжүүлэх, боловсролын салбарт шинэ технологийг судлах, инновацыг нэвтрүүлэх, турших, түгээн дэлгэрүүлэх, цахим сургалт зохион байгуулах, их өгөгдлийг ашиглах үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино."
3.Мөн дүрмийн 3.2.6 дахь дэд заалтын "3.2.1-3.2.5-д" гэснийг "3.2.1-3.2.5, 3.2.11-3.2.13-т" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх