A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-ын "Нэг.Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйл" хэсэгт доор дурдсан агуулга бүхий 29 дэх заалт нэмсүгэй:

1/"29. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны байр."

2.Мөн хавсралтын 2.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/"2.4. Г корпус-Хяналт,үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа нэгж;"

3.Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа нэгжийн байрны хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөв, орон тоондоо багтаан шийдвэрлэхийг Төрийн тусгай хамгаалалтын газар (Л.Алтангэрэл)-т, цаашид шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьект" хэсгийн 15 дахь заалт, "Тогтоолын хавсралтад нэмэлт

оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ