- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 100
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн XV.1.1.49-д тусгагдсан Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн 133.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтад заасан солбицол бүхий талбайд авто замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох, эрх олгосон хуулийн этгээдийн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд даалгасугай.
3.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам барилгын ажлын явцад түүх, соёлын эд зүйлс илрэх тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх, авто замын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх