- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/186
Улаанбаатар хот
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18. 13. 26 дугаар зүйлийн 26.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Суутган төлөгчийн хувь хүнд олгосон үнэт цаас борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-34/-ыг 1 дүгээр, "Суутган төлөгчийн хувь хүнд олгосон үнэт цаас борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн хавсралт мэдээ" /ХМ-34(1), ХМ-34(2)/-г 2 дугаар, "Суутган төлөгчийн хувь хүнд олгосон үнэт цаас борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Суутган төлөгчийн аж ахуйн нэгжид олгосон үнэт цаас борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-35/-ыг 4 дүгээр, "Суутган төлөгчийн аж ахуйн нэгжид олгосон үнэт цаас борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн хавсралт мэдээ" /ХМ-35(1), ХМ-35(2)/-г 5 дугаар, "Суутган төлөгчийн аж ахуйн нэгжид олгосон үнэт цаас борлуулсны орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв (Б.Алтанхуяг)-д даалгасугай.
3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ч.ЧИМИДСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх