- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчид мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг нэгдүгээр хавсралтаар, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг хоёрдугаар хавсралтаар/
БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар А/95
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчид мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг нэгдүгээр хавсралтаар, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, тушаалыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, мэргэшлийн зэрэгтэй багш, ажилтныг боловсролын салбарын нэгдсэн мэдээллийн системд бүртгэхийг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус даалгасугай.
3.Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох явцыг боловсролын нэгдсэн мэдээллийн системд бүртгэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цахим боловсролын газар (Т.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.
4.Тушаалын хэрэгжилтэд 2 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.
5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны "Журам батлах тухай" А/854 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A