- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/95 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.Хүүхдийн цэцэрлэг (цаашид "цэцэрлэг" гэх)-ийн багш, арга зүйч, эрхлэгчид мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгохтой холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Мэргэшлийн зэрэг нь багш, арга зүйч, эрхлэгч (цаашид "багш, удирдах ажилтан гэх)-ийн албан тушаалын тодорхойлолт болон холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлж, үр дүнд хүрснийг баталгаажуулах, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
1.3.Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагаа нь багш, удирдах ажилтны ур чадвар, манлайлал, ажлын үр дүнд суурилсан, бодитой, ил тод, хамтын оролцоог хангасан, аливаа хөндлөнгийн нөлөөлөл, ялгаварлан гадуурхалт болон ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
1.4.Мэргэшлийн зэрэг нь өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгт нэгэн адил хүчинтэй байна.
Тайлбар: "мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох" гэдэгт мэргэшлийн зэрэг шинээр олгох, бататгах (өмнө олгосон зэргийн шалгуурыг давтан хангаж байгааг баталгаажуулах), эсхүл ахиулах, хүчингүй болгох үйл ажиллагааг хамруулна.
Хоёр. Мэргэшлийн зэргийн шатлал, хүчинтэй хугацаа
2.1.Цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэшлийн зэрэг нь "Заах аргач","Тэргүүлэх",
"Зөвлөх" гэсэн шатлалтай байна.
2.2.Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа шатлал бүрд 5 жил байна.
2.3."Заах аргач" мэргэшлийн зэрэгтэй багш нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, энэхүү журамд заасан шалгуур, шаардлагыг хангасан, хамт олон, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх чадвартай, эерэг харилцаа хандлага, төлөвшилтэй байна.
2.4."Тэргүүлэх" мэргэшлийн зэрэгтэй багш, удирдах ажилтан нь энэхүү журамд заасан шаардлага, шалгуурыг хангасан, байгууллага, орон нутгийн түвшинд мэргэжлийн багш нарын бүлэгт хамтран болон чиглүүлэн ажиллах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх болон боловсролын сургалтын байгууллага, багшийн хөгжилд хувь нэмрээ оруулан манлайлан ажиллах чадвартай байна.
2.5."Зөвлөх" мэргэшлийн зэрэгтэй багш, удирдах ажилтан нь энэхүү журамд заасан шаардлага, шалгуурыг хангасан, орон нутаг, үндэсний түвшинд мэргэжлийн багш нарын бүлгийг удирдан чиглүүлэх, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх болон боловсролын сургалтын байгууллага, багшийн хөгжилд хувь нэмрээ оруулан манлайлан ажиллах чадвартай байна.
2.6.Мэргэшлийн зэргийг шатлал алгасан олгохгүй.
2.7.Мэргэшлийн зэрэг олгосныг нотлох баримт бичиг нь мэргэшлийн зэрэг олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр байна.
2.8.Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.2-д заасныг үндэслэн 2.8.1, 2.8.2, 2.8.3-т заасан шалгуураас хангасан тохиолдолд мэргэшлийн зэргийг хугацаанаас өмнө олгож болно:
2.8.1.Орон нутаг, үндэсний түвшинд мэргэжлийн багш нарын бүлгийг удирдан чиглүүлж, үр дүнд хүрсэн;
2.8.2.Орон нутаг, үндэсний түвшинд шинэлэг сургалтын арга зүйг туршин хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн;
2.8.3.Үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд илтгэл хэлэлцүүлсэн (тухайн илтгэл нийтлэгдсэн байх).
2.9.Энэ журмын 5.4.1-т заасан үндэслэлээр мэргэшлийн зэргийн хүчингүй байх хугацаа нь 1 жил байна.
Гурав. Мэргэшлийн зэрэг олгох шалгуур
3.1.Мэргэшлийн зэргийг дараах шаардлага болон энэ журмын 3.2-т заасан шалгуур хангасан багш, удирдах ажилтанд олгоно.
3.1.1.Багш мэргэжилтэй байх;
3.1.2.Цэцэрлэгт багшаар гурваас доошгүй жил ажилласан байх;
3.1.3.Сүүлийн нэг жилийн хугацаанд ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;
3.1.4.Мэргэшлийн зэрэг олгох, бататгах саналыг багш нарын зөвлөлийн хуралд оролцогчдын 80.0-аас доошгүй хувь нь дэмжсэн байх.
3.2.Энэ журмын 3.2.1, 3.2.2, 3.2.3-д заасан шалгуурыг бүрэн хангасан багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгоно.
3.2.1.Багшид мэргэшлийн зэрэг олгох, бататгахад дараах шалгуурыг баримтална:
|
Шалгуур |
Мэргэшлийн зэргийн шатлал |
|||
|
Заах аргач |
Тэргүүлэх |
Зөвлөх |
||
|
Үзүүлэлт |
||||
|
Хүүхдийн хөгжлийн ахиц
|
-Явцын болон үр дүнгийн үнэлгээгээр хүүхдийн хөгжилд ахиц гарсан байх;
-Хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнд суурилсан арга зүйг боловсруулан сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх; |
-Явцын болон үр дүнгийн үнэлгээгээр хүүхдийн хөгжилд ахиц гарсан байх; -Хүүхдийн хөгжлийн үнэлгээний сайн туршлагыг орон нутаг болон бүс нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх; -Хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнд суурилсан арга зүйг боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг орон нутаг болон бүс нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх; |
||
|
-Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, технологийг эзэмшиж, бүтээлчээр хэрэгжүүлэн үр дүнд хүрсэн байх; |
-Сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах 2-оос доошгүй арга зүй, технологийг эзэмшиж, бүтээлчээр хэрэгжүүлж, үр дүнд шинжилгээ хийсэн байх; |
-Сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах 3-аас доошгүй арга зүй, технологийг бүтээлчээр хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байх; -Цэцэрлэгийн хүүхдийн хөгжилд гарсан ахиц, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, сайжруулах чиглэлээр төлөвлөлт хийн, үр дүнд хүрсэн байх; |
||
|
Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагаа
|
-Багшийн хувийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх; -Ажлын байранд мэргэжил, арга зүй, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэн ахиц гарсан байх; -Цэцэрлэгийн мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажилласан байх; |
-Багшийн хувийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх; -Ажлын байранд мэргэжил, арга зүй, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэн, сургалт, үйл ажиллагаандаа ашиглаж, үр дүнд ахиц гарсан байх; -Цэцэрлэгийн мэргэжлийн багш нарын бүлгийг чиглүүлэн, багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, үр дүнг тооцсон байх; |
-Багшийн хувийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх; -Ажлын байрандаа мэргэжил, арга зүй, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэн, шинэлэг санаа, бүтээлч арга зүй, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэн түгээн дэлгэрүүлсэн байх; -Мэргэжлийн багш нарын 3-аас доошгүй бүлгийг чиглүүлэн, багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, үр дүнг тооцсон байх; |
|
|
Хамт олон, эцэг эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж |
-Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилтантай ёс зүйтэй, шударга, адил тэгш харилцаж, ажил, үүргээ гүйцэтгэхэд нь тусалж дэмждэг байх; -Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчдад зориулан зохион байгуулж, үр дүнг тооцсон байх; -Багшийн ёс зүй, харилцааны зөрчилгүй, бусадтай хамтран болон манлайлан ажилладаг нь хамт олны үнэлгээгээр нотлогдсон байх; -Хүүхэд хамгааллын болон цэцэрлэгийн дэмжлэгийн баг, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллаж үр дүнд хүрсэн байх. |
|||
3.2.1.1 "Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв"-ийн арга зүйн эхний шатны сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн тохиолдолд "Заах аргач" мэргэшлийн зэргийн "Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагаа" шалгуурыг хангасанд тооцно.
3.2.1.2 "Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв"-ийн арга зүйн ахисан түвшний сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн тохиолдолд "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэшлийн зэргийн "Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагаа" шалгуурыг хангасанд тооцно.
3.2.2.Арга зүйчид мэргэшлийн зэрэг олгох, бататгахад дараах шалгуурыг баримтална:
|
Шалгуур
|
Мэргэшлийн зэргийн шатлал |
||
|
Заах аргач |
Тэргүүлэх |
Зөвлөх |
|
|
Үзүүлэлт |
|||
|
Хүүхдийн хөгжлийн ахиц
|
-Цэцэрлэгийн хүүхдийн хөгжилд гарсан ахиц, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, сайжруулах чиглэлээр төлөвлөлт хийн, үр дүнд хүрсэн байх; -Хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээг харгалзан сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах талаар багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлж, үр дүнд хүрсэн байх;
|
-Цэцэрлэгийн хүүхдийн хөгжилд гарсан ахиц, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, сайжруулах чиглэлээр төлөвлөлт хийн, хүрсэн үр дүнг орон нутаг болон бүс нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх; -Хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээг харгалзан шинэлэг арга зүйг боловсруулан, хэрэгжүүлж, үр дүнг түгээн дэлгэрүүлсэн байх. |
|
|
Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагаа
|
-Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор сургалт, үйл ажиллагаанд ажиглалт хийн багш нарт арга зүйн дэмжлэг, зөвлөгөөг тогтмол үзүүлсэн байх; -Цэцэрлэгийн өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүн, багшийн хөгжих хэрэгцээнд үндэслэн багшийн хөгжлийн үйл ажиллагааг төлөвлөн үр дүнтэй хэрэгжүүлдэг байх; -Мэргэжлийн багш нарын бүлэг, хамтын ажиллагааг дэмжих сургалт, үйл ажиллагааг байгууллагын түвшинд 2-оос доошгүй удаа зохион байгуулж, үр дүнг тооцсон байх;
|
-Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор сургалт, үйл ажиллагаанд ажиглалт хийн багш нарт арга зүйн дэмжлэг, зөвлөгөөг тогтмол үзүүлж, үр дүнд хүрсэн байх; -Цэцэрлэгийн өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүн, багшийн хөгжих хэрэгцээнд үндэслэн багшийн хөгжлийн үйл ажиллагааг төлөвлөн үр дүнтэй хэрэгжүүлдэг байх; -Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг орон нутгийн түвшинд зохион байгуулж, үр дүнг тооцсон байх; -Мэргэжлийн багш нарын бүлгийн ажлыг чиглүүлэн, бүтээлч арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байх;
|
-Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор сургалт, үйл ажиллагаанд ажиглалт хийн багш нарт арга зүйн дэмжлэг, зөвлөгөөг тогтмол үзүүлж, хүрсэн үр дүнг орон нутаг болон бүс нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх; -Цэцэрлэгийн өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүн, багшийн хөгжих хэрэгцээнд үндэслэн багшийн хөгжлийн үйл ажиллагааг төлөвлөн үр дүнтэй хэрэгжүүлдэг байх; -Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг орон нутаг болон бүс нутгийн түвшинд зохион байгуулж, үр дүнг тооцсон байх; -Мэргэжлийн багш нарын бүлгийн ажлыг чиглүүлэн, 2-оос доошгүй бүтээлч арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байх;
|
|
Хамт олон, эцэг эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж
|
-Эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилтнуудтай эерэг, ёс зүйтэй, шударга, тэгш харилцдаг, тусалж дэмждэг байх; -Эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилтанд зориулан бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, үр дүнг тооцсон байх; -Хүүхэд хамгаалал болон цэцэрлэгийн дэмжлэгийн баг, гэр бүл, иргэн, байгууллагатай хамтран ажиллаж үр дүнд хүрсэн байх; -Ажилтны ёс зүй, харилцааны чадварыг үнэлсэн хамт олны үнэлгээ. |
||
3.2.2.1."Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв"-ийн манлайллын эхний шатны сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн тохиолдолд "Заах аргач" мэргэшлийн зэргийн "Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагаа" шалгуурыг хангасанд тооцно.
3.2.2.2."Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв"-ийн манлайллын ахисан түвшний сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн тохиолдолд "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэшлийн зэргийн "Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагаа" шалгуурыг хангасанд тооцно.
3.2.3.Эрхлэгчийн "Тэргүүлэх" зэргийг бататгах, "Зөвлөх" зэрэг олгох, бататгахад дараах шалгуурыг баримтална:
|
Шалгуур |
Мэргэшлийн зэргийн шатлал |
|
|
Тэргүүлэх |
Зөвлөх |
|
|
Үзүүлэлт |
||
|
Байгууллагын менежмент
|
-Байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг хамтын оролцоотой боловсруулан, хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх; -Байгууллагын өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүнд үндэслэн үйл ажиллагаагаа сайжруулан, ажлын үр дүнг тооцсон байх; -Багш, ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнд шинжилгээ хийж хэрэгцээнд нь тулгуурласан үр дүнтэй ажил зохион байгуулж, чанар, үр дүнг тооцсон байх;
|
-Байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг хамтын оролцоотой боловсруулан хэрэгжүүлсэн байх; -Байгууллагын өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүнд үндэслэн үйл ажиллагаагаа сайжруулан, ажлын үр дүнг тооцсон байх; -Байгууллагын менежментийн төлөвлөлт, хэрэгжилтэд судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг тооцон, 3-аас доошгүй удаа сургалт, үйл ажиллагааг орон нутаг болон бүс нутгийн түвшинд зохион байгуулсан байх; |
|
Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагаа |
-Цэцэрлэгийн хүүхдийн хөгжилд гарсан ахиц, өөрчлөлтөд үндэслэн сайжруулах чиглэлээр хийсэн төлөвлөлт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, үр дүнд хүрсэн байх; -Хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах чиглэлээр багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн байх; -Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлгийн ажлыг чиглүүлэн, 2-оос доошгүй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байх; -Байгууллагын болон багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр сургалт, үйл ажиллагааг орон нутгийн түвшинд 2-оос доошгүй удаа зохион байгуулж, үр дүнг тооцсон байх;
|
-Цэцэрлэгийн хүүхдийн хөгжилд гарсан ахиц, өөрчлөлтөд үндэслэн сайжруулах чиглэлээр хийсэн төлөвлөлт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, үр дүнд хүрсэн байх; -Хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах чиглэлээр багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн байх; -Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлгийн ажлыг чиглүүлэн, 3-аас доошгүй сайн туршлагыг орон нутаг болон бүс нутгийн түвшинд түгээн дэлгэрүүлсэн байх; -Байгууллагын болон багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр сургалт, үйл ажиллагааг орон нутаг болон бүс нутгийн түвшинд 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байх.
|
|
Сургалтын орчин |
-Хүүхдийн хоол, хүнсний шим тэжээллэг байдал, эрүүл ахуй, технологийн горимыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн; -Сургалтын байгууллагын орчинд багш, ажилтан, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн; -Цэцэрлэгийн сургалтын орчны стандартын шаардлага хангасан байдалд хамт олон, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоотой өөрийн үнэлгээ хийж, боловсролын үйлчилгээний чанар, үр дүнг тооцсон байх; |
|
|
Ёс зүй, манлайлал |
-Эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилтнуудтай эерэг, ёс зүйтэй, шударга, тэгш харилцдаг, тусалж дэмждэг, манлайлан ажилладаг байх; -Хамт олны хөгжил, байгууллагын соёл, сайн туршлагаа орон нутаг, бүс, үндэсний түвшинд түгээсэн байх; -Хүүхэд хамгаалал, дэмжлэгийн баг, гэр бүл, иргэн, байгууллагатай хамтран ажиллаж үр дүнд хүрсэн байх; -Удирдах ажилтны ёс зүй, харилцааны чадварыг үнэлсэн хамт олны үнэлгээ. |
|
3.2.3.1."Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв"-ийн манлайллын ахисан түвшний сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн тохиолдолд "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэшлийн зэргийн "Багшийн мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагаа" шалгуурыг хангасанд тооцно.
Дөрөв. Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагааны зохион байгуулалт
4.1.Энэ журмын 4.4-т заасан ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох эсэх шийдвэрийг дараах эрх бүхий албан тушаалтан гаргана:
4.1.1."Заах аргач" мэргэшлийн зэргийг цэцэрлэгийн эрхлэгч;
4.1.2."Тэргүүлэх" мэргэшлийн зэргийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга;
4.1.3."Зөвлөх" мэргэшлийн зэргийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн.
4.2.Мэргэшлийн зэрэг олгох, бататгах хүсэлтийг багш, удирдах ажилтан томилох эрх бүхий албан тушаалтанд тухайн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гаргана.
4.3.Багш, удирдах ажилтан дараах материалыг боловсролын мэдээллийн нэгдсэн системд цахим хэлбэрээр бүрдүүлнэ.
4.3.1.Мэргэшлийн зэрэг олгох, эсхүл бататгах талаар гаргасан хүсэлт;
4.3.2.Энэхүү журмын 3.2-т заасан шаардлага, шалгуурыг бүрэн хангасан болохыг нотлох баримт, мэдээлэл;
4.3.3.Мэргэшлийн зэрэгтэй тохиолдолд уг мэргэшлийн зэрэг олгосон эрх бүхий албан тушаалтны албан ёсны шийдвэрийн хуулбар.
4.4.Мэргэшлийн зэргийн хүсэлтийг журамд заасан шалгуурын дагуу магадлан, дүгнэлт гаргах 3-7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг тухайн мэргэшлийн зэрэг олгох шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан томилно.
4.5.Ажлын хэсгийн дарга, гишүүд "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуульд заасны дагуу "Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн эсэх тухай мэдэгдэл"-ийг мэргэшлийн зэрэг олгохтой холбогдох үйл ажиллагаа эхлэхийн өмнө батлагдсан маягтын дагуу гаргаж, ажлын хэсгийн даргад хүлээлгэн өгнө.
4.6.Энэ журмын 3.1, 3.2-т заасан шаардлага, шалгуурыг багш, удирдах ажилтан хангасан эсэхийг ажлын хэсэг нотлох баримтад үндэслэн магадлан хянаж, дүгнэлт гаргана.
4.6.1.Багш энэхүү журамд заасан шалгуурыг хангаж байгаа эсэх, мэргэшлийн зэрэг олгох, бататгах, хасах, хүчингүй болгохтой холбоотой дүгнэлтийг ажлын хэсгийн 90-ээс доошгүй хувийн оролцоотой дэмжсэн тохиолдолд дүгнэлтийг хүчинтэйд тооцно.
4.6.2.Шаардлагатай тохиолдолд багш, удирдах ажилтан нь тухайн мэргэшлийн зэргийн шалгуурыг хангаж буй эсэхийг ажлын байранд нь очиж магадлан шалгаж болно.
4.6.3.Мэргэшлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгох тухай гаргасан дүгнэлтийг мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий албан тушаалтанд танилцуулж шийдвэрлүүлэх, боловсролын мэдээллийн системд баталгаажуулах ажлыг гүйцэтгэнэ.
4.7.Мэргэшлийн зэрэг бататгах, шатлал ахиулах хүсэлтийг мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаанд гаргана.
4.8."Заах аргач", "Тэргүүлэх" мэргэшлийн зэрэг олгосныг гэрчилсэн албан ёсны баталгаа нь энэ журмын 4.1.1, 4.1.2-т заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр байна.
4.9.Энэ журмын 4.1.3-т заасан Засгийн газрын гишүүний шийдвэрт үндэслэн "Зөвлөх" зэрэг олгосон багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэргийн үнэмлэх олгоно.
4.10.Цэцэрлэгийн ажлын хэсэг нь багшийн цахимд байршсан баримт материалыг тухайн оны 04 дүгээр сард багтаан энэхүү журамд нийцүүлэн хянаж, дүгнэлтийг цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын зөвлөлд танилцуулна.
4.11.Цэцэрлэгийн эрхлэгч нь ажлын хэсгийн болон багш нарын зөвлөлийн хурлын дүгнэлтэд тус тус үндэслэн дараах шийдвэрийг 5 дугаар сарын эхний 7 хоногт багтаан гаргана:
4.11.1.багшид "Заах аргач" мэргэшлийн зэрэг олгох;
4.11.2.багшийн "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэшлийн зэргийн шалгуур хангасан байдал, арга зүйчийн мэргэшлийн зэргийн шалгуур хангасан байдлыг магадлан шалгуулах хүсэлтийг Боловсролын газарт хүргүүлэх;
4.12.Боловсролын газрын ажлын хэсэг нь багш, удирдах ажилтанд "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэшлийн зэрэг олгох шалгуурыг магадлан шалгаж, дүгнэлт гаргах болон энэ журмын 4.8-д заасан үйл ажиллагааг тухайн оны 5 дугаар сард багтаан зохион байгуулна.
4.12.1.багш, удирдах ажилтанд "Тэргүүлэх" мэргэшлийн зэргийн шаардлага, шалгуур хангасан эсэхэд дүгнэлт гаргах;
4.12.2.багш, удирдах ажилтанд "Тэргүүлэх" мэргэшлийн зэрэг олгох шийдвэр, арга зүйч нь "Заах аргач" мэргэшлийн зэргийг бататгах шалгуур шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг цэцэрлэгийн эрхлэгчид хүргүүлэх;
4.12.3."Зөвлөх" мэргэшлийн зэргийн шаардлага, шалгуур хангасан багш, удирдах ажилтны холбогдох хүсэлт, дүгнэлтийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад уламжилна.
4.13.Цэцэрлэгийн эрхлэгч нь 4.12.2-т заасан дүгнэлтэд үндэслэн арга зүйчид "Заах аргач" мэргэшлийн зэргийг бататган олгох шийдвэрийг жил бүрийн 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргана.
4.14.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон ажлын хэсэг нь "Зөвлөх" мэргэшлийн зэргийн дүгнэлтийг тухайн оны 06 дугаар сард багтаан гаргаж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
4.15.Энэ журмын 4.14-т заасан дүгнэлтэд үндэслэн багш, удирдах ажилтанд "Зөвлөх" мэргэшлийн зэргийг тухайн оны 9 дүгээр сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.
4.16.Ажлын хэсгийн дүгнэлтээр "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэшлийн зэрэг шинээр олгох эсхүл бататгахад шалгуур, шаардлагыг хангаагүй буцаагдсан тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын ажлын хэсэг өмнөх мэргэшлийн зэргийн шалгуурыг хангаж буй талаар дүгнэлт гарган тухайн оны 11 дүгээр сард багтаан баталгаажуулж болно.
4.17.Мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий албан тушаалтан нь ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг баримт бичгийн бүрдэл хангуулахаар нэг удаа буцааж болох бөгөөд бусад тохиолдолд шалгуур хангаагүй багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгохыг хориглоно.
4.18.Багш, ажилтны мэргэшлийн зэрэг олгох, бататгах хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичиг, ажлын хэсгийн дүгнэлт, мэргэшлийн зэрэг олгох шийдвэрийг ажлын хэсэг нь "Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль"-ийн дагуу баримт үүсгэж, хадгална.
4.19.Цэцэрлэг нь мэргэшлийн зэргийн нэмэгдэлд шаардлагатай зардлыг дараа оны төсвийн төсөлд тусгаж, төлөвлөнө.
4.20.Цэцэрлэг нь мэргэшлийн зэрэг ахиулсан, шинээр авсан багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон хувь хэмжээгээр тооцож олгоно.
4.21.Мэргэшлийн зэргийн шатлал ахиулсан багш, удирдах ажилтанд энэ журмын 4.20-д заасан нэмэгдлийг авах хүртэл хугацаанд өмнөх хүчин төгөлдөр мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно.
4.22.Өндөр насны тэтгэвэр тогтоолгоод цэцэрлэгт ажиллаж байгаа багш, удирдах ажилтны мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаанд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
Тав. Мэргэшлийн зэрэг хэвээр хадгалах, хүчингүй болгох
5.1.Багш, удирдах ажилтанд олгосон мэргэшлийн зэрэг дараах тохиолдолд хэвээр хадгалагдана.
5.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 137, 138, 139-д заасны дагуу жирэмсний, амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй тохиолдолд 3 хүртэл жил;
5.1.2.Ажил олгогчийн зөвшөөрлөөр гадаад улсад мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын сургалтад хамрагдаж байгаа тохиолдолд 3 хүртэл жил;
5.1.3.Цэргийн жинхэнэ албанд татагдсан тохиолдолд 1 жил;
5.1.4.Боловсролын ерөнхий хуулийн 17.1, 25.1, 27.1, 28.1-д заасан байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд дэвшин, шилжин ажилласан тохиолдолд 3 хүртэл жил;
5.1.5.Өөрийн болон гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдлын улмаас ажил олгогчоос чөлөө авсан тохиолдолд 1 жил хүртэл.
5.2."Тэргүүлэх" мэргэшлийн зэргийг 3 удаа, "Зөвлөх" мэргэшлийн зэргийг 1 удаа бататгасан багш, удирдах ажилтны мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг сургалтын байгууллагад ажиллах хугацаанд байнгын хүчинтэйд тооцно.
5.3.Мэргэшлийн зэрэг олгосон байгууллагын тушаалаар дараах тохиолдолд мэргэшлийн зэргийг хүчингүй болгоно:
5.3.1.төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн
хорооны дүгнэлтээр тогтоогдсон;
5.3.2.мэргэшлийн зэргийн шалгуур хангасныг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн.
5.4.Мэргэшлийн зэрэг хүчингүй болгосон тухай мэдээллийг холбогдох байгууллага нь энэ журмын 6.1-д заасан бүртгэл, мэдээллийн санд ажлын 5 хоногийн дотор бүртгэнэ.
Зургаа. Мэргэшлийн зэргийн бүртгэл, мэдээллийн сан
6.1.Боловсролын салбарын мэдээллийн систем нь багш, удирдах ажилтны мэргэшлийн зэргийн нэгдсэн бүртгэл мэдээллийг бүртгэх цахим сантай байна.
6.2.Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийн цахим сан нь мэргэшлийн зэрэгтэй багш, удирдах ажилтны мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, байгууллага, албан тушаал, ажилласан жил, мэргэшлийн зэрэг олгосон он, бататгасан давтамж зэргээр ангилж, бүлэглэж харах боломжтой, ил тод, нээлттэй байна.
6.3.Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийн санг цэцэрлэгийн түвшинд эрхлэгч/арга зүйч, орон нутгийн түвшинд сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан арга зүйч/мэргэжилтэн, Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад холбогдох мэргэжилтэн тус тус бүртгэж, хөтөлнө.
6.4.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэшлийн зэрэг олгох, бататгах, хүчингүй болгох үйл ажиллагааг боловсролын мэдээллийн нэгдсэн
системд тулгуурлан арга зүйн удирдлагаар хангаж, 6.2-д заасан мэдээллийг жил бүрийн 2 дугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Долоо. Бусад зүйл
7.1.Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн мэргэшлийн зэргийг олгох эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, ажлын 21 хоногийн дотор хянан үзэж, хариуг гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
7.2.Боловсролын газар нь "Заах аргач", Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь "Тэргүүлэх", Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь "Зөвлөх" мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг хууль, журмын дагуу зохион байгуулсан эсэхэд хоёр жил тутамд хяналт, шалгалт зохион байгуулж, зөрчил гарсан тохиолдолд шийдвэр гаргасан этгээдэд хариуцлага тооцох, зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд мэргэшлийн зэргийг хүчингүйд тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
7.3.Энэ журмын хэрэгжилтэд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хоёр жил тутамд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийнэ.
7.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.4-т заасан ажилтны хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллага, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны төлөөлөл хөндлөнгийн хяналт тавьж болно.
7.5.Энэ журмыг зөрчсөн албан хаагч, иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- о0о --
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх