A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын "в", "и" хэсэгт доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

"в/ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР" хэсэгт:

Төрийн нууцад хамаарах мэдээлэл

Нууцын зэрэглэл

Нууцлах хугацаа (жилээр)

Онц чухал нууц

Маш нууц

33.

Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил, зохион байгуулалттай холбоотой мэдээлэл

+

20

"и/БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАР" хэсэгт:

Төрийн нууцад хамаарах мэдээлэл

Нууцын зэрэглэл

Нууцлах хугацаа (жилээр)

Онц чухал нууц

Маш нууц

17.

Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил, зохион байгуулалттай холбоотой мэдээлэл

+

20

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ