A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 97

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн" гэсэн 44 дүгээр хавсралт нэмсүгэй.

2.Мөн тогтоолын тодорхойлох хэсгийн "Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3," гэсний өмнө "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.7," гэж, 1 дэх заалтын "43 дугаар хавсралт" гэсний дараа ", Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 44 дүгээр хавсралт" гэж тус тус нэмсүгэй.

3."Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

4.Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ